Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр Балжиннямын Жамъянг өргөмжлөн алдаршууллаа

2021-05-14

Өнөөдөр /2021.05.14/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоолоор дүүргийн 1-р хорооны иргэн Балжиннямын Жамъяныг Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн алдаршуулж, шагналыг гардууллаа.

            Балжиннямын Жамъян нь Сангийн яаманд хэлтэс, газрын дарга /1958-1961 он/, Аж үйлдвэрийн яамны 1-р орлогч /1961-1678 он/, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайд /1968-1975 он/, Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд орлогч дарга /1979-1988 он/, Улсын нийгэм хангамжийн газрын даргын /1988-1991 он/ албыг тус тус хашиж, дүүрэг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн салбарт  тасралтгүй 41 жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн байна.

Мөн хариуцсан ажилдаа амжилт гарган, дүүрэг орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 1-р хорооны Засаг дарга Баасанжавын Дэлгэрбатыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-гоор шагналаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өгч, баяр хүргэж амжилт хүслээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%