Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 9, 10 өдрүүдэд тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба өөрийн байгууллагын харьяат 60 гаруй модны орчинд цэвэрлэгээ үйлчилгээг хийж 20 модны нүх ухаж нөхөн сэргээлт хийхээр бэлтгэв. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн өдрүүдэд амьдардаг орчиндоо мод тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах орчны бохирдолыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагуудад уриалж байна.