Сумын ИТХ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөө, Сумын Сургалтын нэгдсэн төлөвлөгөө мөн Байгалиа хамгаалъя аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙ" хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 05 сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга Н.Мөнхцэцэг удирдаж урилгаар сумын Засаг дарга У.Алтанхүү, Цог багийн ИНХ-ын дарга З.Цэвэлмаа, Талын нар багийн Засаг дарга У.Цэрэнноров, Бөхт багийн Засаг дарга М.Цэвэгдорж, Газрын даамал Б.Нарандэлгэр, Багийн эмч Л.Мөнхжаргал, иргэдийн төлөөлөл С.Мөнхжаргал, Б.Амарсанаа, Б.Мөнгөнцэцэг, Д.Отгончимэг, Д.Урантөгс нар оролцож эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх боломж нөхцөлийн талаар санал бодлоо солилцлоо.