Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Миний нутаг Монголын Швейцар" аяныг сумын хэмжээнд зохион байгуулж эхэллээ 04.30

2021-04-30

Батширээт сумынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, өнгө үзэмж нэмэгдүүлэх, иргэдийн идэвх санаачлалыг эрчимжүүлэх зорилгоор ИТХ, Засаг дарга түүний тамгын газар мөн Сум дундын ойн ангиас "Миний нутаг Монголын Швейцар" аяныг сумын албан газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, айл өрхүүдийн дунд 3 үе шаттайгаар 2 сарын хугацаанд зохион явуулж байна.
Аяны хүрээнд:
1. "Миний сум Миний гэр" Сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайд мод тарих ажлыг сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд 5 сарын 15-ны өдөр өрнүүлнэ.
2. Бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүн шалгаруулах уралдааныг сумын иргэдийн дунд 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл зохин явуулна.
3. "Хашаагаа өнгө оруулъя" уралдааныг айл өрхүүдийн дунд зарлаж хашаандаа тохилог сайхан амьдрах, эко орчин, ногоон төгөл бий болгох, шинэ санаа санаачлалыг гаргаж идэвх санаачлагчтай оролцсон иргэдийг урамшуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%