Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРВАЙХЭЭР СУМЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2021-05-23

      Дэлхийн банкны санхүүжилтээр Арвайхээр сумын цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж байна. Өнөөдөр төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
     Энэхүү төслийн хүрээнд:
Арвайхээр суманд 147 км агаарын шугамыг шинэчлэх
4 дэд станцыг шинээр барьж, 7 дэд станцыг өргөтгөх
      Цахилгаан дамжуулах агаарын 6000 гаруй модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих
8000 гаруй айл өрх, 545 аж ахуйн нэгжийг ухаалаг тоолуурт шилжүүлэх ажлууд хийгдэнэ.
ТУС ТӨСӨЛ ХАРХОРИН СУМАНД ДАВХАР ХЭРЭГЖИНЭ.
Хархорин суманд 89 км агаарын шугамыг шинэчлэх
2 дэд станцыг шинээр барьж, 6 дэд станцыг өргөтгөх
         Цахилгаан дамжуулах агаарын 3000 гаруй модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих
2400 гаруй айл өрх, 250 аж ахуйн нэгжийг ухаалаг тоолуурт шилжүүлэх ажлууд хийгдэнэ.
    Төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хүчин чадал нэмэгдэж, гэмтэл доголдолгүй болж, хэрэглэгчид ухаалаг тоолуурыг ашиглах юм.
       Уг ажлыг “Ричвелл инженеринг” ХХК гүйцэтгэж буй бөгөөд хэрэглэгчдийг ухаалаг тоолуурт холбохоос бусад ажлыг 2021 ондоо багтааж хийнэ. Төслийн ажилд орон нутгийн 20 гаруй иргэн түр ажлын байраар хангагдаад байна.