Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМТРАН “ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” АЯНЫГ ЭХЛҮҮЛНЭ

2021-05-25

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, өнөөдөр /2021.05.25/ уулзалт хийлээ.  

“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг  уриалж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой юм.

Тодруулбал ажилтан албан хаагчдыг ажлын байранд нь хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын баталгааг хангах, ковидын дараахь эрсдлийг хамтдаа туулах, уян хатан ажиллах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулснаар хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагаа болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%