Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮХБААТАР СУМЫН ТӨМӨР ЗАМЫН 25 ДУГААР ТОЧКИЙН ГАРАМ 24 ЦАГ БАЙНГА НЭЭЛТТЭЙ БАЙХААР БОЛЛОО

2021-05-27

     Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 8 дугаар багийн 1 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрээр олон улсын төмөр зам дайран өнгөрдөг бөгөөд тус замын баруун хэсэгт оршин суугч 180 орчим өрхийн 500 гаруй иргэд болон аймгийн төвийн усан хангамжийг хариуцдаг “Урсгал ус” компани төмөр замын гармаар өдөр тутам нэвтэрч ажиллаж амьдардаг. Гэвч гармыг хариуцан ажиллуулдаг эрх бүхий байгууллагаас тус гармыг өглөөний 07:30-20:30 минут хүртэл хугацаанд нээлттэй байлгаж бусад үед хааж байсан нь тухайн хэсэгт оршин сууж буй иргэд шөнө оройн цагаар албан болон хувийн чухал ажлаар сумын төв рүү орох, эмнэлгийн болон гал түймрийн шуурхай тусламж хүргэхэд цаг алдах зэрэг эрсдэлт нөхцөл байдал үүсээд байсан билээ.

    Энэ асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс болон Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр хүсэлт уламжлан хүргүүлж ажилласны үр дүнд тус гармыг 24 цагаар байнга нээлттэй байлгахаар шийдвэрлүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%