Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар баруун таван аймагт ажиллах томилолтоо Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.

2021-05-29

УИХ-ын дарга Г.Занданшатар баруун таван аймагт ажиллах томилолтоо өнөөдөр Өвөрхангай аймгаас эхлүүлж байна. Тэрбээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цаг үеийн ажлын мэдээллийг иргэдэд хүргэсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр буюу одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалан, хөнгөн хүнсний үйлдвэр, боловсруулах үйлдвэрийг байгуулах талаар тусгасныг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Мөн удахгүй болох төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгөхийг уриалсан юм.
Иргэдийн зүгээс улс орны өр зээлийн асуудал, цар тахлын нөхцөл байдлын талаар асууж, үндэсний бичиг үсэг, өв соёлоо хадгалж хамгаалах, тэтгэврийн зөрүүг арилгах, иргэний эрхзүйн шинэчлэлийг хийх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Иргэдийн асуултанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар тодорхой хариултыг өглөө.
Б.Чимэглэн