“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулав
Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд, нийт 439 эх “Эхийн алдар” одонгийн болзол хангасан бөгөөд үүнээс 33 эх “Эхийн алдар” I зэргийн одон, 406 эх “Эхийн алдар” II зэргийн одонгийн болзол хангасан юм.
Өнөөдөр тэдний төлөөлөл болгон 177 эхэд “Эхийн алдар” I, II зэргийн одонг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Шагналын тасгийн дарга н.Эрдэнэ-Уул, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах нар гардуулан өглөө.