Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

2021-05-25

Өнөөдөр/05.25/ УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Архангай аймагт ажиллаж, Цагдаа, хууль сахиулах байгууллагын алба хаагчидтай уулзаж, яамнаас барьж буй бодлого чиглэлийг танилцууллаа. Уулзалтын үеэр манай аймагт зарим төрийн байгууллагуудын байрны асуудал хангалтгүй байгааг аймгийн удирдлагууд онцолж, эхний ээлжинд, Улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийг стандартын шаардлага хангасан барилгатай болгоно гэв.
Мөн аймгийн удирдлагуудын саналаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн ажиллав. Тодруулбал, төрийн үйлчилгээний дийлэнхийг иргэдэд хүргэдэг улсын бүртгэлийн хэлтсийнхэнд бүх нэгжээ хангах хэмжээний компьютер, гарын хээ уншигч зэрэг ажил үүргээ гүйцэтгэхэд нь нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.
Цаашид орон нутагт ажиллаж буй алба хаагчдын ажлын нөхцлийг нэмэгдүүлэх зэрэгт шат дараатайгаар арга хэмжээ аван ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%