Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Политехникийн коллеж ноос боловсруулах болон нэхмэл, сүлжмэлийн тоног төхөөрөмжтэй боллоо

2021-06-04

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежид 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ноос боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Өвөрхангай аймаг улсад малын тоогоороо тэргүүлдэг, эдийн засгийнхаа дийлэнх хувийг мал аж ахуйн салбараас олдгийн хувьд малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь аймгийн гол зорилтуудын нэг юм. Тиймээс Политехникийн коллеж ноос үйлдвэрлэлийн иж бүрэн сургалтын бааз, тоног төхөөрөмжтэй болж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтныг олноор бэлтгэж, цаашлаад хонь, тэмээний ноосыг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломж бүрдэж байна хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.

Тус дадлагын газар нь ноос, ноолуурыг угаах, хатаах, хялгас ялгах, самнах, сэмлэх, будах, ноос ээрэх, гар нэхмэлийн болон сүлжмэлийн тоног төхөөрөмжүүдээр хангагдаж байгаа бөгөөд анхан шатны боловсруулалтаас эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн гаргах боломжтой юм.

Б.Чимэглэн