Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” АЯНЫ ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2021-06-11

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлсэн.

“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг  уриалж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой хэмээн Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч А.Янжмаа онцоллоо.

Аяны хүрээнд нэн тэргүүнд уриалга гаргаж, ААНБ-уудад хүргэж, хамтран ажиллахаар хүсэлт тавьсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой өнөөдөр /2021.06.11/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарч ажиллахад чиглүүлэх, ХАБЭА-н шаардлага, стандарт дүрэм журмыг хангаж ажиллах, чанарыг сайжруулах, ажлын байран дахь осол, осолд дөхсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх, Ковидын үеийн болон дараахь эрсдлийг хамтдаа туулахыг уриалах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаанд хамтран ажиллах, харилцан дэмжих тухай тусгажээ.

Мөн өнөөдөр ААНБ-уудын удирдах ажилтнуудын болон ХАБЭА-н ажилтан, эмч, эрүүл ахуйч, гүйцэтгэх удирдлагийн хэмжээнд “цогц сургалт” хийх цахим уулзалт зохион байгуулахын зэрэгцээ нийт ажилтны сургалт хийж зөвлөгөө өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4142
2828 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%