Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Б.НЯМСҮРЭН: МАЛЫНХАА АШИГ ШИМЭЭР САЙХАН АМЬДАРЧ БАЙНА

2021-06-12

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч П.Гэрэлсүрэн, Д.Ганбат, Ц.Цогтбаяр, С.Гантөмөр болон Манхан сумын удирдлагуудын хамтаар 2021 оны 05 дугаар сарын 17-нд олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч, мянгаас дээш тооны мал толлуулсан Ховд аймгийн Манхан сумын “Монгол улсын Аварга малчин”, “Аймгийн Аварга малчин”-ы шагналыг гардуулан өглөө.
 
Манхан сумын Баянгол багийн малчин Б.Нямсүрэн, эхнэр Б.Гантөмөр нар 1996 онд гэр бүл болж, 20 гаруй жил мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа удам дагасан малчид юм. 2014 онд сумын аварга малчин болж, 2020 оны эцсийн мал тооллогоор аймгийн аварга малчны болзол хангаж, “Аймгийн аварга малчин”-ы шагналаа гардан авлаа.
 
Аймгийн аварга малчин Б.Нямсүрэн, Б.Гантөмөр нар 25 гаруй жил мал маллаж, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, өвөг дээдсийнхээ малч уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, малын ашиг шим, гарц, чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн малчид юм. Б.Нямсүрэнгийнх 2014 оноос эхлэн 3 жил дараалан 1000 гаруй мал тоолуулжээ. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 900 гаруй мал тоолуулж, энэ хавар 300 төл мал хүлээн авчээ.
 
Б.Нямсүрэн малынхаа тоонд бус чанарт анхаарч, Дорнод аймгийн нугаламтай хуцаар хонин сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%