Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ж.ЛХАГВАДОРЖ, Д.ЭНХМАА

2021-06-14

Цэцэг сумын Хажинга багийн малчин Ж.Лхагвадорж 8-р ангиа төгсөөд илгээлтээр мал маллаж байгаад, 1985 онд эхнэр Д.Энхмаатай гэр бүл болж, 35 гаруй жил мал маллаж, 2012 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан бол 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 850 гаруй толгой мал тоолуулж “Аймгийн аварга малчин” болсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг малын хотонд нь очиж гардуулан өглөө.
 
Аймгийн аварга малчин Ж.Лхагвадоржийнх малаа 5 төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ ямаан сүргээ давамгайлан өсгөж, энэ хавар 500-гаад төл мал хүлээн авсан байна. Ж.Лхагвадорж, Д.Энхмаа нар 2-3 айлыг малжуулж, залуу гэр бүлд мал маллах арга ухааныг заан сургаж байна.
 
Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга баг 144 өрх, 500 гаруй хүн амтай, тэмээн болон ямаан сүргээрээ аймагтаа тэргүүлдэг баг юм.
 
Хажинга баг 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 36,000 мал тоолуулж, төл малаа 70-80 хувь хүлээн авсан байна. Багийн малчид Сутай хайрхан уулын бүс нутаг Хажингын нуруудаар нутаглаж, мал сүргээ өсгөж байна.
 
Ж.Лхагвадорж, Д.Энхмаа нар Хажинга багийн 11 дэх “Аймгийн аварга малчид” юм. Тус багаас “Улсын аварга малчин”-аар А.Амархүү, н.Нохойхүү, “Мөнгөн ботгоны эзэн”-ээр А.Амархүү болон аймгийн хошой аварга малчнаар 2 малчин шалгарч байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%