Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА.

2021-06-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж 15 асуудал хэлэлцлээ.

Улиастай сумын 3-р сургуулийг Монгол Улсын гавьяат багш Ж.Алтангэрэлийн нэрэмжит, Тэс сумыг соёлын төвийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамьяны нэрэмжит, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг Монгол Улсын гавьяат мал зүйч Л.Лхаасүрэнгийн нэрэмжит болгох тухай шийдвэр гаргалаа.

Мөн Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн “Ашигт малтмалын хайгуулын талбайд өөрчлөлт оруулах тухай” саналыг дэмжихгүй, Завхан аймгийн нисэх буудлыг “Отгонтэнгэр нисэх буудал” гэж нэрлэх гэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.

Нисэх буудлын нэрийг төрийн тахилгат уулын нэрээр нэрлэснээр Завхан аймгийг агаарын тээврээр зорин ирэх дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэх давуу талтай гэж үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%