Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-06-18

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлсэн.
“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг уриалж, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор
уриалга гаргаж, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Санамж бичигт Ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарч ажиллахад чиглүүлэх, ХАБЭА-н шаардлага, стандарт дүрэм журмыг хангаж ажиллах, чанарыг сайжруулах, ажлын байран дахь осол, осолд дөхсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх, Ковидын үеийн болон дараахь эрсдлийг хамтдаа туулахыг уриалах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаанд хамтран ажиллах, харилцан дэмжих тухай тусгажээ.
Өнөөдөр /2021.06.17/ дээрх аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудыг эрчимжүүлж, иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор Дархан-Уул аймгийн 4 сумдын багийн Засаг дарга нарыг хамруулж, аяны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах талаар цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир аймаг сумдын хороодын хамтран зохион байгуулж буй аяны үйл ажиллагаанд амжилт хүсэж, талархал илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%