Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Булган суманд ажиллалаа.

2021-06-22

Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Булган суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал болон төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Булган сумын зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцаж, сумын ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагын удирдлагуудтай хэсэгчлэн уулзаж, аймгийн ИТХ-аас батлан гаргасан бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Нийгмийн салбарын байгууллагын удирдлагууд төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд материаллаг бааз, ялангуяа барилга байгууламжийн чанар муу, тав тухтай орчин нөхцөл хангалтгүй, засвар шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал бодлоо идэлхийлэв. Мөн төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагдсан, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа талаар ИТХ-ын зарим төлөөлөгч шүүмжилж байлаа.

Аймгийн ИТХ-ын даргатай хамт ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны ажлын баг ажиллаж, сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж зөвлөмж, чиглэлээр хангалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%