Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн цахим хуралдаан болов.

2021-06-28

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Цахим хурал 2021 оны 6 дугаарын 28-нд болов. Уг хурлаар:

  1. Дэлхийд өрсөлдөх Сүхбаатарчууд хөтөлбөр батлах тухай
  2. Хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрх, хөгжил хамгааллыг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай 
  3. Монгол Улсын төр, Цэргийн нэрт зүтгэлтэн Хурандаа генерал Жамсрангийн Ёндонгийн хөшөөт цогцолборыг байгуулах тухай 
  4. Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай
  5. Үндсэн хөрөнгө бүртгэх эзэмшүүлэх тухай
  6. Үндсэн хөрөнгө бүртгэх эзэмшүүлэх тухай 
  7. Зөвшөөрөл олгох тухай 
  8. Зөвшөөрөл олгох тухай 
  9. Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2021-2023 онд хийгдэх ажлын төлөвлөгөө 
  10. Дөрвөлж ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны зардал, дарга гишүүдийн урамшууллын хэмжээг батлах тухай 
  11. Дөрвөлж ОНӨҮГ-ын ТУЗ-ын ажиллах журмын заалтад өөрчлөлт оруулах тухай 
  12. Төрийн одон медальд уламжлах тухай гэсэн 12 асуудлыг хэлэлцэж бүх асуудлууд дэмжигдсэн юм. Тодруулбал энэ удаагийн тэргүүлэгчдийн цахим хуралдаанаар "Дэлхийд өрсөлдөх Сүхбаатарчууд" хөтөлбөр, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил хамгааллыг дэмжих" дэд хөтөлбөрүүд батлагдлаа. Мөн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уртын голын цэцэрлэгт хүрээлэнд БНМАУ-ын БХЯ-ны сайд МАА-ын Жанжин штабын даргаар ажиллаж байсан төрийн хүндэт харуулын анхны дарга чөлөөлөх дайнд оролцогч Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит "Соёмбо" хөшөө цогцолбор байгуулахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%