Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТАРСАН БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ТАБЛЕТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021-06-29

Хамтарсан баг нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 25 хамтарсан баг ажилладаг бөгөөд тэдгээрийн  ажлыг эрчимжүүлэх, мэдлэг арга зүй, техник тоног төхөөрөмжөөр хангах, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор үе шаттай ажлууд хийгдсээр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хамтарсан багийн нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааг дэмжиж, цаасаар хийдэг ажлыг хөнгөвчлөх, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийн системийг боловсруулсан байна. Тус системийн программ хөгжүүлэлтийг ЗГХА-ГБХЗХГ цаашид хариуцаж ажиллах бөгөөд төслийн хүрээнд /2021.06.28/ Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 хамтарсан багийн нийгмийн ажилтнуудад 1.365.200 төгрөгийн үнэ бүхий таблет, дата эрх бүхий дугаар, хуруу уншигч, доргионы хамгаалалттай кейс зэргийг хүлээлгэн өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%