Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БИД ШИНИЙГ САНААЧЛАН ХИЙЖ, БҮТЭЭЖ БАЙГАА ИРГЭДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2021-06-29

Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Чимэддорж, сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбаяр, Засаг дарга Ш.Энхмонгол нар тус багийн нутаг дэвсгэрт хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Э.Баатарын ажилтай танилцлаа.

Э.Баатар нь гагнуурчинаар тасралтгүй 22 дохь жилдээ ажилласан бөгөөд 2015-2019 онуудад тухайн зуухыг туршилтын журмаар хийж эхэлсэн байна. 2019 оноос албан ёсоор худалдаанд гаргаж, Оюуны өмчийн газрын “Ашигтай загварын гэрчилгээ” авчээ. Тус зуух нь 80-500мкв хүртэл талбайг халаах хүчин чадалтай бөгөөд дан болон хос гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэж, 6 иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.

Иргэн Э.Баатар “Бид бүхэн цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд маш их боломж бий, одоогийн байдлаар манай бүтээгдэхүүн Монгол улсын 18 аймагт хүрсэн байгаа, бидэнд тулгамдаж байгаа нэг л том асуудал байна. Биднийг ажлаа хийж байхад ойр хавийн оршин суугчдын дургүйцэл маш их ирдэг, бүр ажлын байр руу маань чулуу, тоосго шидэж байсан удаа ч бий. Иймд та бүхэн ажлын байр барих газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт тавьлаа.

Аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид “Бид шинэ технологи нэвтрүүлэн, үйлдвэрлэж, шинийг санаачлан хийж, бүтээж байгаа иргэдээ дэмжиж ажиллана аа, таны тавьж буй асуудлыг шатны шатны байгууллагуудад уламжиллаж, шийдвэрлүүлэх талаар бид бүх боломжийг судлан ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%