Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОЮУНЛАГ ДАРХАН” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАВ

2021-06-29

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2021.06.29/ хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо “Оюунлаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн төсөлтэй урьдчилан танилцаж дүгнэлт гаргаж байна.

Мөн хурлын үеэр Төлөөлөгчид үндэсний сурын талбайн бүтээн байгуулалтын ажлын байдалтай танилцаж, саналаа илэрхийллээ.

Дархан-Уул аймагт үндэсний сурын спортыг хөгжүүлэх, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар стандарт шаардлагад нийцсэн талбайтай болгох, улмаар цаашид аймагтаа улс, бүсийн тэмцээн уралдаан зохион байгуулах зорилгоор Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд газар олгож, 2020 онд 91,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төмөр бетон цутгамал асар барьж байгуулж өгсөн бөгөөд мөн 2021 онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сурын эмэгтэй, эрэгтэй зам, зурхай, зогсоол, явган хүний зам байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн хурлын үеэр аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өөрсдийн хэрэгжүүлж буй  “Эрсдэлгүй Дархан” аяны явцын тухай мэдээлэл солилцож, цаашдын хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%