Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж байна.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:
- 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 02 тоот тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай
- Нэрэмжит болгох тухай / Уянга сумын соёлын төв/
- Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай
- Төрийн дээд шагналд уламжлах тухай