Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Булган аймаг Наадам тэмдэглэхгүй.

2021-07-03

Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нар энэ жилийн аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: "Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно. Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтанууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. "Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ" гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье" гэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%