Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 8 дахь удаагийн хурал цахимаар болж өндөрлөв. Уг хурлаар Хуралдааны тов зарлах тухай, Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах зөвшөөрөл олгох тухай, Төрийн одон медальд уламжлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн 8 дахь удаагийн Хурлын үйл ажиллагааг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр нээж Хуралдааны тов зарлах тухай тогтоолын төслийг Хурлын Нарийн бичгийн дарга А.Чулуунбат танилцуулж 2021 оны 07 дугаар сарын 26-ний 09.00 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдаан болохоор тогтоолын төсөл батлагдлаа.
Дараагийн асуудлыг Аймгийн Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Даваадорж танилцуулж энэ хүрээнд нээлттэй дуудлага худалдаагаар Худалдах хөрөнгө 3, шилжүүлэх хөрөнгө 7, Актлах хөрөнгө 11 хөрөнгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Танилцуулсан асуудалтай холбоотой аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр, Хурлын тэргүүлэгч О.Батнасан нар асуулт асууж тодруулга мэдээлэл авч ажиллалаа. Мөн Төрийн дээд одон медалиар шагнуулахаар 17 иргэний материал ирснийг хэлэлцэж Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.