Өвөрхангай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 5 дугаар хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахимаар хуралдлаа. Тус хуралдаанаар :
- Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн хорооны ажиллах журам батлах тухай
- Аймгийн бэлчээр ашиглалтын журам батлах тухай
- Сум дундын отрын нөөц нутаг, түүний заагийг тогтоох тухай
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- Аймгийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай гэсэн 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.