Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

2021-07-09

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Тус хүндэтгэлийн хуралдаанд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Гэвч Монгол Улсын түүхэнд мянга мянгаар тоологдох түүхэнд алтаар бичигдэн үлдсэн хуудсанд зуунаар хэмжигдэх түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага УИХ онцлон тэмдэглэж, ертөнц дэлхийд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ гэж үзсэний учир хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байна.
Бид эх оронч баатарлаг дээдсийн үр сад билээ. Нүүдэлчдийн төрт ёсыг 2200 оны тэртээ төв Азийн цээжинд анх цогцлоосон хүннүчүүд бидний өвөг дээдэс. Бадрах Монголын тулгар төрийг эмхлэн байгуулж, монгол гэрийн ханын шийрийг дэлгэн, тэлсэн агуу эзэн богд мянганы суут хүн Чингис хааны дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг. Харийн дарлалыг сөрөн тэмцэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олж, дэлхий ертөнцөд сэрсэн Монголыг тунхаглан зарласан Богд хаан, жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын эр зориг, ухаан мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон. Хүн төрөлхтөнтэй нийлэн алхах үрийг тарьж, ургуулан цэцэглүүлж, НҮБ-ын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан баатарлаг хөдөлмөрч ахмад үеийнхээ шандас шавхсан зүтгэл дуслуулсан хөлсний үнээр өнөөдөр бидний Монгол эх орон төвхнөсөн. Буурал түүхийн маань эдгээр гайхамшигт түүхээс 1921 оны Ардын хувьсгалаар эхэлсэн өнгөрсөн нэгэн зууныг онцгойлон авч үзэхийн учир шалтгааныг гурван хүчин зүйлээр тайлбарлана. Нэгдүгээрт, Монголчуудын сэргэн мандлын, хоёрдугаарт, тусгаар тогтнолын , гуравдугаарт, бүтээн байгуулалтын хөгжил дэвшлийн зуун байлаа. 13-р зууны эхээр бадран мандаж байсан Монголын эзэнт гүрэн бууран доройтож бусдын эрхшээлд 200 жилийн нүүрийн үзсэн Монгол төрийн хэргийг Манж чин гүрний төлөөний түшмэл эрхлэн шийдэж, сурах сургууль, эмнэлэггүй, эдийн засаг нь дарлагч улс гүрний түүхий эдийн хавсран нийлүүлэгч болсон үгээгүй, ядуу гаслант цаг үе ноёрхож байсныг түүх гэрчилнэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд олж авсан өөртөө засан товхинох эрхийг 1913 оны гурван улсын гэрээгээр хүчээр устгахыг оролдсон. Дахиад хоёр жилийн дараа буюу 1915 онд Хиагтын гэрээгээр бусдын эрхшээлд орж, автономит улс болгон хувиргасан. Улмаар Хятадын гамин, Оросын цагаантнууд нөмөрсөн гаслант үе ноёрхож байлаа. Эмгэнэлт түүхийн гашуун цаг үед жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан эх орончид харийн түрэмгийллээс чөлөөлж, эрх чөлөөний тэмцлээ эхлүүлсэн юм” гэлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%