Монголчууд эртнээс 3 ба түүнээс дээш хүү дараалан төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн өргөмжлөн хүндэтгэж ирсэн уламжлалтай.
Сумын ИТХуралд хадмын талынхан буюу нөхрийн талынхны санал болгосны дагуу Монголын гэр бүл алдаршуулах төв, Монголын дархан бэрийн үндэсний холбоо, Монголын уран бэрийн үндэсний холбоонд саналыг тавьж, “Дархан бэр”, “Уран бэр”-ээр 5 ээжүүдийг тодорхойлон цол тэмдгийг олголоо. Үүнд:
Дархан бэрээр дараалан 5 хүү төрүүлсэн Цэвэгдоржийн Гантуяа, 4 хүү төрүүлсэн Дэмбэрэлийн Сарантуяа, 3 хүү төрүүлсэн Даваасүрэнгийн Өсөхчимэг, 3 хүү төрүүлсэн Мягмарсүрэнгийн Одончимэг, уран бэрээр дараалан 3 охин төрүүлсэн Т.Алтанцэцэг нар
08 сарын 03-ны өдөр ИТХ-ын дарга Г.Байгаль, Засаг дарга Гансүх нар Цол тэмдгийг гардуулан өгсөн.