Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМАНД ӨРХИЙН ХЭМЖЭЭНД ХҮНСНИЙ НАРИЙН НОГОО ТАРИАЛДАГ ТАРИАЛАНЧИД УРГАЦ НОГООГОО БОРЛУУЛААД ЭХЭЛЖЭЭ

2021-08-19

Өнөөдөр /2021.08.19/Дархан Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбаяр Дархан сумын 1-р багийн цахир, барилгачид, 3-р багийн ширээ нуруу, 7-р багийн өрхийн тариаланчдын  хөлс хөдөлмөрөө шингээсэн шинэхэн ногоогоо борлуулж буй иргэдтэй уулзлаа.

Дархан сумын 1 дүгээр багийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбаяр:

“Өрхийн тариаланчдын хувьд  тарьж ургуулсан ногоогоо борлуулах тал дээр дэмжлэг хэрэгтэй байсан. Энэ асуудалд анхаарал хандуулан 2021 оны 11 дүгээр сарын 1 хүртэл жимс, төмс хүнсний ногоогоо Дархан хотын хаана ч борлуулж болох шийдвэрийг шуурхай шийдвэрлэж өгсөн УИХ гишүүн, аймаг орон нутгийн удирдлагууддаа сумын төлөөлөгчийн хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Өрхийн тариаланчид жимс төмс хүнсний ногоо, хүлэмжний аж ахуй эрхэлдэг иргэдийг дэмжих тал дээр ажлуудыг цаашид санаачлан, сайжруулан хэрэгжүүлэх болно. Ингэснээр өрхийн тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдэж, эрүүл эко ногоо үйлдвэрлэн Дархан хотын иргэддээ нийлүүлэхийн зэрэгцээ өрхийн хэмжээнд нэмэлт орлоготой болох боломж бүрдэх юм” гэв. 

Ганзам худалдааны төвийн гадна борлуулж байгаа жимс, төмс хүнсний ногооны үнийн талаар мэдээлэл өгье

  1. Сонгино-1500₮ / 1кг
  2. Лууван- 2500₮/ 1кг
  3. Байцаа-1000₮/ 1кг
  4. Төмс- 1000₮ / 1кг
  5. Огурци- 1000₮/ 1кг
  6. Тарвас- 2500₮/ 1кг
  7. Чинжүү- 5000₮/ 1кг
  8. Манжин- 2000₮ / 1кг
  9. Салат навч 5000₮ / 1кг
  10. Брокколи- 5000₮ / 1кг
  11. Урт огурци- 3000₮/ 1кг
  12. Хаш- 8000₮/ 1кг
  13. Хулуу- 2000₮/ 1кг
  14. Жууцай- 1500₮ / 1кг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%