Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.25/ боллоо. Хуралдаанд ИТХ-н дарга Я.Бат-Очир, Хурлын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тэргүүлэгч Э.Цогзолмаа, Б.Ууганбаяр, Б.Оюунчимэг, Хүүхдийн төмөр замын төслийн удирдагч Ч.Мөнхбат нар оролцлоо.
Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
1. Дархан Сумын 14 дүгээр багийн нутагт байрлах “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа “Хүүхдийн төмөр зам” сургалтын төвийг МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН Д.ЖИГЖИДНЯМААГИЙН НЭРЭМЖИТ” болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2.Монгол Улсын төрийн дээд шагналд тодорхойлж ирүүлсэн 25 иргэний материалыг Тэргүүлэгч Б.Оюунчимэг танилцуулав. Үүнд Сүхбаатар одонгоор 1, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Алтангадас одонгоор 10, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар ирүүлсэн 10 иргэний материалыг дэмжин уламжиллаа.