Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 100 дахь удаагийн хичээлийн шинэ жил эхэллээ.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 24723 хүүхэд ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн суралцаж байгаа нь өмнөх оны хичээлийн жилээс 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2555 хүүхэд нэгдүгээр ангид орж байгаагаас 34.7 хувь буюу 888 суралцагч Арвайхээр хотын сургуулиудад хамрагдаж байгаа юм. Аймгийн БСУГ-аас хамран сургах тойргоо тогтоож, ачаалал их сургуулийн зарим анги бүлгүүдийг өөр сургууль руу шилжүүлж байгаа аж.
Коронавирусний халдвар 82 багш, 39 ажилтан, 275 сурагчаас илэрч, өнөөдрийн байдлаар 47 багш, 18 ажилтан, 99 сурагч хичээлдээ ирэх боломжгүй байгааг БСУГ-аас мэдэгдлээ.
Б.Чимэглэн