Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САЙНШАНД СУМЫН 2021 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2021-09-03

Сайншанд сумын 2020-2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг Хяналтын хорооны гишүүд болон ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй 2021 оны 06 дугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Орон нутгийн хөгжлийн сангаар 2021 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2019-2020 онд шилжсэн хөрөнгө оруулалт 3, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 23, Тохижилт-Сайншанд хот тохижилтын газрын урсгал зардлаас 1 арга хэмжээ, 1,177,016,3 төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 27 төсөл, арга хэмжээг баталсан.
Үүнээс 16 төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан эхлүүлж, үүнээс дараах төсөл, арга хэмжээг гэрээнд заасан хугацаанд хийж дуусгасан. Үүнд:
1. 1 дүгээр багийн 118, 120 дугаар гадна тоглоомын талбай байгуулах ажил/ гүйцэтгэгч Хибики ХХК/
2. 2 дугаар багийн гэр хорооллын газарт гэрэлтүүлэг /15 гэрэл/ шинээр хийх ажил /гүйцэтгэгч Уртын уул ХХК/
3. 4 дүгээр багт гэр хорооллын газарт гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажил /гүйцэтгэгч Уртын уул ХХК/
4. 6 дугаар багийн зарим хэсэгт гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажил/30 гэрэл/ /гүйцэтгэгч Уртын уул ХХК/
5. 7 дугаар багт нийтийн орон сууцны гадна фасад, дээврийн засварын ажил /713, 241-р байр, гүйцэтгэгч Тогоруутай нуур ХХК/
6. Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбайн камерийн ажил /Дорноговь 80 цогцолбор цогцолбор, гэр бүлийн талбай, хүүхэд залуучуудын талбай/ /гүйцэтгэгч Сонголт нар ХХК/
7. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад зориулж дамжуулах радио станц худалдан авах ажил /гүйцэтгэгч Алаг талст ХХК/
8. 2 дугаар багт тоглоомын талбай байгуулах ажил /гүйцэтгэгч Хибики ХХК/
Цаашид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, түүний ажлын явц, худалдан авах ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж, чиглэлийг өгсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%