Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ДАРГА Б.ЭНХБОЛД: ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТМОЛЖУУЛАХ, БЭХЖҮҮЛЭХЭД АНХААРЛАА ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-09

     Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албанаас гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалт 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.
     Энэхүү цахим уулзалтын зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гаргасан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг хангах, мөн Монгол Улсад тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг тооцох, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг орон нутгийн түвшинд хангахад учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэж болох арга замыг хэлэлцэхэд чиглэсэн юм.
     Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлэн ажилладаг бөгөөд тус цахим уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд оролцож зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%