Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.

2021-09-11

Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр болон аймаг, сумын ИТХ-ын ажлын албаны ажилтан, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцлоо.
Баруун-Урт сумын ИТХ-аас жил бүр уламжлал болгон “Хэлмэгдүүлэлтийн хар шуурга” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Эсээ бичлэгийн уралдаанд 2-р БДС-ийн 11а ангийн сурагч О.Саранзаяа 1-р байр, 4-р БДС-ийн 10а ангийн сурагч Ч.Энххүслэн 2-р байр, 4-р БДС-ийн 12б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн Хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд аймгийн Эрдэнэмандал хийдийн лам нар ном хурж, 1000 зул өргөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%