Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагаас чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын сургалтыг зохион байгуулж байна.

2021-09-10

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, чанарын менежментийн тогтолцоог орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт”-ыг нэвтрүүлж байгаа билээ. 

Олон улсын стандартыг нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллаас өнөөдөр аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчдад сургалт хийж байна. 

Энэхүү стандарт хэрэгжсэнээр  орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны үр дүн дээшилж, төр, иргэн хоорондын харилцаа уялдааг сайжруулахад тодорхой ахиц дэвшлүүд гарах юм