Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100-Н ЖИЛИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-09-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах төсөв санхүүгийн асуудлыг тухай бүр орон нутгийн төсөвт тусган баталж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэн хамтран ажилладаг билээ.
 
Тус баярын өдрийг тохиолдуулан ажил үйлс оюун ухаан, мэдлэг ур чадвараа дайчлан, олон жил бусдыгаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан амжилт гаргаж ажилласан Ховд аймаг дахь Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Оронбасар, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Болормаа, сантехникч Д.Дамдинбаатар нарыг аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр, Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Э.Буянтогтох, "Ховдын төлөө медаль”-иар О.Улаанхүү нарыг шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%