Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт цахимаар явагдсан бөгөөд энэ удаагийн хурлаар Хуралдааны тов зарлах тухай, Үндсэн хөрөнгө бүртгэж эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө шилжүүлж, актлаж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны дараалал ёсоор хурлын үйл ажиллагааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр нээж эхний асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Чулуунбат танилцуулж уг асуудал дэмжигдлээ. Ингэсэнээр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Ээлжит бус 6 дугаар хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болохоор шийдвэрлэгдэв. Дараагийн асуудлыг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Б.Даваадорж танилцуулж тухайн асуудлууд олонхийн саналаар дэмжигдлээ.