Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

60 км авто замыг засварлах ажлын явцтай танилцлаа

2021-09-15

Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн улсын чанартай 60 км авто замыг засварлах ажлын явцтай танилцлаа.

Тус замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч “HKB” ХХК нь 35 км авто замыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 36 хувийн гүйцэтгэлтэй, 14 хувийн хоцролттой байна. Харин замын чанар, үр дүн сайн байгааг зөвлөхөөр ажиллаж буй “ICT Sain Consulting” ХХК-иас мэдээллээ.

Ажлын хэсгээс хууль, дүрэм журмын хэрэгжилт, үр дүнд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Тухайлбал, ажилчдыг тогтмол хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангаж, амьдрах орчин нөхцөл, хоолны илчлэг, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хугацаанд нь олгох шаардлага тавилаа.

Тус замын засвар, шинэчлэлийн ажилд 66 монгол, 38 хятад иргэн ажиллаж байна.