Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүтэц, орон тоо боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2021-09-24

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг судлан санал боловсруулах Ажлын хэсгийн хурал боллоо.

Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно” гэж, 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж заасны дагуу холбогдох мэдээлэл, судалгаатай танилцан Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан уг Ажлын хэсэгт нийслэл болон зарим аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны төлөөлөл багтсан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн ам, хурлын Төлөөлөгч, тэдгээрийн чиг үүрэгтэй уялдуулан ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг боловсруулсан бөгөөд яамдууд болон аймаг, нийслэлээс санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%