Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ “ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД” ХОЛБОГДОХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-09-15

2015 оноос эхлэн Монгол Улсад Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр     “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл нь хэрэгжиж байна.  

Уг төслийн техник туслалцааны хүрээнд Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”, 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал”-ыг тус тусp баталсан билээ. Дээрх баримт бичгүүдэд тусгасан үзэл баримтлал, зарчмуудыг хууль, эрх зүйн орчинд тусгах, хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

2021.09.15-нд ЗГХЭГ, Нийслэлийн ИТХ, Удирдлагын академи, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслүүдийн ажлын хэсэг  Завхан аймагт ажиллаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор холбогдох журмын төслүүдийг орон нутгийн удирдлага, албан хаагчдаар  хэлэлцүүлэх ажлыг зохион байгууллаа.            

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ, ЗДТГ, болон 24 сумын удирдлага, албан хаагчдад танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцож  холбогдох албаны хүмүүсээс шаардлагатай мэдээ мэдээллийг авч, санал бодлоо солилцлоо.

 

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын тухай, төслийн зохицуулагч Г.Нарангуа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн хэрэгжилтийн талаар, Удирдлагын академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Жаргал “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөл”-ийн талаар, Удирдлагын академийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эргүүлэн татах журмын төсөл”, Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмын төсөл”, Төслийн мэргэжилтэн А.Ганболд “ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журмын төсөл”-ийн талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%