Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“НУТГИЙН ГЕНЕРАЛУУД” ХҮНДЭТГЭЛИЙН ТАЛБАЙГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЛАА

2021-09-25

            БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх “Генерал” цолыг олгож эхэлсэн бөгөөд Завхан аймгаас улс Монголынхоо халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэргийн манлай болсон эр цэргийн хийморь, эх орны баатар, эрхэм 25 “Генерал” цолтон төрсөн билээ

            Эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө, энх цагийн хөгжил дэвшилд өөрсдийн  мэдлэг чадвар, хичээл зүтгэл, авьяас билиг, ажил амьдралын арвин их туршлагаа  зориулан зүтгэж ирсэн алтан мөрдөст “ГЕНЕРАЛ” цолтнуудынхаа байгуулсан алдар гавьяаг нь мөнхжүүлэх, хүндэтгэл үзүүлэх, бахархан дуурайх үзлийг үр хойчдоо төлөвшүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгох зорилгоор Улиастай хотын төвд байрлах Нутгийн генералууд хүндэтгэлийн талбайг шинэчлэн засварлаж 2021.09.25-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

“Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайн нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-Оргих, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Бригадын генерал Ч.Цогтжаргал, Бэлтгэл дэд хурандаа Н.Тэрбиш, Бэлтгэл дэд хурандаа Д.Дэчинсамбуу, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Үнэнбаяр, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд, Хилийн 0277 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Уламжаргал, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Н.Отгонжаргал, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Батжаргал, Тагнуулын Ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн дарга, хурандаа А.Арсланбаатар, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга, 24 сумын Засаг дарга нар оролцлоо.

Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас томилогдсон ахмад Ч.Эрхэмбаатар ахлагчтай барилгын бүлэг албан байгууллага, ард иргэдийн хандиваар, Зэвсэгт хүчний 339, 325 дугаар ангиуд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШГГ-ын алба хаагчид хийж гүйцэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%