Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Vl дугаар хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14.00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд цахим болон танхимаар хуралдав. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээж хурлыг үйл ажиллагааг удирдан явуулав. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн хэмжээд 2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцсэн асуудлыг нийт хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж 2022 онд аймгийн хэмжээний 13 суманд 1156 иргэнд 106.2 га газрыг өмчлүүлэхээр тогтоолын төсөл батлагдлаа. Энэхүү тогтоолыг Монгол Улсын засгийн газарт өргөн барьж засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлагдсаны дараа 2022 онд иргэдэд өмчлүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Мөн хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч аймгийн засаг даргын орлогч Д.Шижирбаатар санал оруулснаар аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний талаарх цаг үеийн мэдээллийг мал эмнэлэгийн газраас хийж ажиллав.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба