Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО ҮЕРИЙН ГАМШИГ, ХӨРСНИЙ УСНЫ ХАЛИАНД ӨРТСӨН ӨРХҮҮДӨД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

2021-10-01

Өнөөдөр /2021.10.01/ Гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, иргэдэд туслах хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хороо "Монголын улаан загалмай нийгэмлэг", "Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо"-ны дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн 7, 17, 18-р хорооны үерийн гамшиг, хөрсний усны халианд өртсөн 15 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

 Хүмүүнлэгийн тусламжийг бага насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, бага насны олон хүүхэдтэй гэр бүл зэрэг шалгуурыг харгалзан сонгосон юм. Сонгогдсон өрх бүрт “БАТЛАМЖ”, 370.000 төгрөгний бэлэн мөнгө, ариун цэврийн багц, хөнжил, гудасны тусламж үзүүллээ. Чингэлтэй дүүргийн УЗХ-ны удирдах зөвлөл өнгөрсөн 9 дүгээр сард хуралдсан бөгөөд тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Б.Мөнхбат Улаан Загалмайн хорооны тэргүүнээр сонгогдсон билээ. Хүмүүнлэгийн тусламж гардуулах үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга, Улаан Загалмайн хорооны тэргүүн Б.Мөнхбат, дүүргийн ЗДТГ-ын дарга, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлийн дарга П.Баянбаатар, дээрх хороодын засаг дарга нар оролцлоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%