Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРЧ “ЗӨВ СОНГОЛТ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021-10-04

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ хамтран өнөөдөр /2021.09.24/ холбогдох мэргэжлийн байгууллагууд болон Дархан сумын багуудын Хамтарсан багуудын төлөөллүүдэд “Зөв сонголт” төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уг төсөл нь архидан согтуурсанаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвхи санаачлага, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн хамтын уялдаа холбоог бий болгон, архигүй аймаг, баг, байгууллага, хувь хүн цаашилбал архигүй Монгол бүтээхэд төслийн зорилго оршиж байна.

Төслийн хүрээнд өөрөө архинаас гарах сэдэлтэй, архины хамааралтай иргэдийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сургалт, эмчилгээнд хамруулан донтолтоос гаргах, сургалт, эмчилгээнд хамрагдаж архины хамааралаас ангижирсан иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтуудад хамруулан мэргэжил эзэмших нөхцөл бололцоогоор хангах. хөдөлмөрийн хэлтэст ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дагуу сургалтад хамрагдаж архины хамаарлаас гарсан иргэдийг ажилд зуучлах зэрэг арга хэмжээг явуулах бөгөөд 2021 оны 12 сар хүртэл хугацаанд хэрэгжих юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%