Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МОНГОЛ ХЭЛ БИЧИГ” ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

2021-10-01

Монгол Улсын Засгийн газрын 96-р тогтоолоор “Монгол бичгийн хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний 3.3.7 дахь заалтад төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэх хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, Монгол хэлний тухай хуулийн 24.7.2 дахь хэсэгт 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах тухай тус тус заасан.
 
Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 59 дүгээр тогтоолоор “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг Ховд аймгийн хэмжээнд хангах, үндэсний бичигт суралцах, мэдлэг чадвараа ахиулах, бичиг, соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нь нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлагаар хангах зорилгоор “Монгол хэл бичиг” дэд хөтөлбөрийг баталсан.
 
Тус дэд хөтөлбөрт Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус бүх байгууллагууд, иргэд, суралцагчид хамрагдана.
 
Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд монгол бичгийг хэрэглэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, нэрийн хуудас, зар сурталчилгаа зэргийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан алдаагүй бичих юм.
 
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд монгол бичгийн орчин бүрдүүлж, монгол хэл, бичгийн сургалтын чанарыг дээшлүүлэн, үндэсний өв, бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлж, төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%