Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МОНГОЛЫН АХМАДЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН”-ЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-10-01

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон Улсын Ахмад”-ын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ.
 
Энэ жил Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож байгаа учраас “Монголын ахмадын холбооны хүндэтгэлийн чуулган”-ыг цахимаар зохион байгууллаа.
 
Чуулганд аймаг, орон нутгийн удирдлагууд, ахмадын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хөдөлмөр зүтгэлээ улс орондоо өндрөөр үнэлүүлсэн Ж.Долгор “Алтан гадас одон”-оор, В.Бадам "Ардын авьяастан тэмдэг"-ээр О.Нямцэрэн "Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэг"-ээр энгэрээ мялаалаа. Мөн чуулганд оролцсон ахмадуудыг “Ховд аймгийн 90 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд “Ахмад настны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталж хэрэгжүүлснээр тулгамдаж байсан олон асуудлыг шуурхай шийдвэрлэсэн чухал шийдвэр байсан юм.
 
Ховд аймаг жил бүр орон нутгийн төсөвт ахмадын байгууллагын тодорхой асуудлыг шийдвэрлэх санхүүжүүжилтийг тусган баталж ирсний зэрэгцээ аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, эрүүл насжих, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн “Ахмадаа ачлая” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталж хэрэгжилтэд хяналт тавьж ажилласнаар уг хөтөлбөрийн биелэлт 90,0 хувь буюу “хангалттай сайн” хэрэгжсэн тул тус дэд хөтөлбөрийг 2020-2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр санал хэлэлцүүлгийг зохион байгуулж, боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%