Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОВД АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

2021-10-06

Аймгийн ИТХ, ЗДТГ-ын санхүүжилт, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нью жуулчин турс ХХК-ний дэмжлэгтэйгээр Ховд аймагт “Аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулагдаж байна.
 
Энэхүү мэдээллийн төв нь аялал жуулчлалын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, жуулчдыг хооронд нь холбох Ховд аймгийн аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой юм.
 
Тус төвийн http://travelkhovd.com/ сайт өнөөдрөөс ажиллаж эхэлж байгаа бөгөөд сайт зочид буудал, орон зай, аялал, машин, үйл явдал гэсэн цэстэй байна.
 
Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймагт танилцах аялал зохион байгуулж буй аялал жуулчлалын бизнес эрхэлдэг 22 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%