Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СҮМ, ХИЙД ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ЧУУЛГАН, ЦУГЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЖ БАЙНА

2021-10-08

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны А/70 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ--ын Ажлын албаны дарга А.Булбулаар ахлуулан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ГБХЗХХ, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБХ-ийн албан хаагчид гишүүдээр орсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07, 08, 11, 12-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох хууль, журмын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлтийг Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх чиглэлтэй ажиллаж байна.
Налайх дүүргийн хэмжээнд нийт 29 сүм, хийд, чуулган, цуглаан үйл ажиллагаа эрхэлдэг ба сүүлийн 2 жил коронавируст цар тахал өвчлөлийн улмаас үйл ажиллагаа нь зогссон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд 1, 2, 3, 4, 7, 8 дугаар хорооны 16 сүм, хийд шашны байгууллагуудаар явж, шалгалт хийлээ. 1 дүгээр хорооны Энгэршанд хэсэгт байрлалтай “Үнэнч гэрэл цуглаан”-ны тэргүүнд урьдчилан мэдэгдсэн хэдий ч шалгалт очих үед эзгүй байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%