Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"БАЯРЛАЛАА" ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

2021-10-15

Дархан-Уул аймгийн 60 жилийн ойг тохиолдуулан Дархан сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон албан хаагчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07:00 цагаас эхлэн 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 2 өдрийн турш Дархан сумын иргэдэд үнэ төлбөргүй такси үйлчилгээ үзүүлж байна.
Энэ хүрээнд нийт 42 албан хаагч 30 тээврийн хэрэгсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй такси үйлчилгээ үзүүлэх ба 10 тээврийн хэрэгсэл нь эрүүл мэндийн газартай хамтран коронавируст халдвараар өвчилсөн гэрээр эмчлүүлж буй иргэдэд эмийн багцыг нь хүргэж өгнө.
Иймд иргэд та бүхэн тусгай таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэлд зорчихдоо санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%