Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2021-10-18

Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан мөрдүүлэх “Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо”, “Хурлын зөвлөлийн ажиллах журам”, “Орон нутгийн сан”, “Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах журам”, “Нутгийн удирдагын төлөөллийн байгууллагын дүрэм” зэрэг 10 гаруй эрх зүйн баримт бичгийн төслийг урьдчилан хэлэлцэж, өөрсдийн болон сум, дүүрэг, орон нутгийн санал бодлыг харилцан солилцсон уг зөвлөгөөнд нийслэл болон 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар оролцсон байна. Бүх нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас орон нутгийн удирдах албан хаагчдын удаа дараагийн сургалт, зөвлөгөөн хойшилж байгаа хэдий ч энэ удаагийн зөвлөгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өргөн хүрээний сэдвийг хамруулж, богино хугацаанд зохион байгууллаа. Орон нутгийн ээлжит сонгууль болсоноос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа. Зөвлөгөөнд оролцсон нарийн бичгийн дарга нар орон нутагтаа очоод дээрх дүрэм, журмын төслийг аймаг, сумын Хурлын Төлөөлөгч нарт ухуулан таниулах, санал авах ажлыг зохион байгуулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%