Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Оюутнуудтай цахим уулзалт зохион байгууллаа.

2021-10-20

 Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад  цаг үеийн мэдээлэл, суманд  дутагдалтай байгаа боловсон хүчин,  оюутан залуучуудын нэмэлт орлого олох боломж, өөрийгөө хөгжүүлэх талаар цахим уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Мөн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтан  Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 01 ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая” хөтөлбөр болон аймгийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцууллаа. Уг уулзалтын үеэр чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож 1 азтанг шалгаруулж Япон хэлний сургалтад суралцуулах дэмжлэгийг олголоо.  Оюутан залуучууддаа хичээл сургалтынхаа хажуугаар нэмэлт орлого олох 500 мянга болон 1 сая төгрөгний 2 төслийг шалгаруулж санхүүжүүлэх юм.  Дараагийн уулзалт 10 дугаар сарын 29 ны өдөр болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%